УРАН МОНГОЛД
Монголын Дорнодын орд газраас гарсан ураныг Орос 1995 оноос сонирхож болсон.
Монголын ураныг эзэмших гэсэн Орос, Хятадын өрсөлдөөн ОУ-д 2008 оноос хойш хүчтэй өрнөх болсон.
2007 оны Улаан номонд дурьдсанаар уран 1кг нь 130 америк доллар болсон бөгөөд Монголын ураны нөөц өсөн нэмэгдэх нь баталгаатай байгаа. Уул уурхайн салбар нь Монголын үйлдвэрийн ганц том салбар бөгөөд экспортын ашгийн 40-с илүү хувь, үйлдвэрийн бүтээгдэхүүний 50 хувийг бүрдүүлж байна.
Нөхцөл байдал
1950-иад оноос 200 сая орчим америк долларын хөрөнгө оруулалтыг татан оролцуулах чармайлт гаргах болсон бөгөөд Монгол Оросын хамтын ураны судалгаа шинжилгээний ажил урт түүхтэй билээ. Уран нь галт уулын тунадасаас бий болсон бөгөөд Монголын зүүн хойд хэсэг /Дорнод, Гурванбулагын нутаг/ буюу Saddle Hills-д анхны амжилтын гараагаа эхлүүлжээ. Хэдий тийм боловч сайтар судалж үзэхэд хөрөнгө оруулалтыг дагалдах улс төрийн эрсдэл харьцангуй өндөр байсан.
Монголын зүүн хойд хэсэгт байрлах Дорнод аймгийн орчим газарт багьтах ураны хамгийн гол орд болох Дорнодыг олборлон нээж газар доогуурх хүдрийг гарган авах нь чухал. 1988-1995 оны үед Priargunsky уурл уурхай, химийн төслийн компаний охин компани, Эрдэс уул уурхайн төслийн компани гол гол орд газруудыг олборлодог. Priargunsky-ийн гэрээгээр Сыбырт Krasnokamensk 400 км төмөр зам тавигдсан. Ойролцоогоор 627 tU уран үйлдвэрлэж байна.
Дорнодын хажуудах Мардайг 1970-аад онд барьж байгуулсан ба 10,000 орос ажилчинг амьдарч ажиллахад маш өндөр жишигийг уурхайд бий болгож өгч байсан. Энэ нь одоо сүйрсэн ба түүнчлэн хойд хэсгийн төмөр замыг үгүй болгон материалийг нь худалдсан.
2008 онд Засгийн Газраас шинээр Эрдэс, Эрчим хүчний Яамыг үүсгэн байгуулсан. 2009 оноос Ерөнхий сайдын шууд хариуцсан Засгийн газрын агетлаг бий болсон бөгөөд энэ нь Цөмийн эрчим хүчний енэргийн агентлаг юм. 2009 оны хоёрдугаар сард Засгийн газар МонАтом ХХК улс эх орныхоо тусын тулд ураны судалгаа шинжилгээ, уул уурхайг бие даан хариуцаж хийх болсон. Улсын Өмчийн Хороо, Цөмийн энергийн агентлагийн удирдлаган дор ураны болон цөмийн эрсдлийг үл хайхран улсын компаний нийт хувьцааг авсан. МонАтом ХХК-тай хамт энэ агентлагийн хэсэг нь Radiation Control Authority юм.
2009 оны долоодугаар сарын дундуур ураны нөөцийн хяналт, улсаас олгох өмчлөлийн нийт диплом, ураны уул уурхай, хөгжил, эрэл хайгуулыг Олон улсын атомын энергийн агентлагтай зөвлөлдөөд парлиаментаас гаргасан Цөмийн энергийн хуулиар зохицуулахаар болсон. Энд уул уурхай, эрэл хайгуулын лицензийн хамт шилжилтийн нөөцийн арилжааг оруулсан.
Шинэ Оросын сонирхол
2008 оны дөрөвдүгээр сард Монголын ураны салбарт Оросын оролцоог өргөжүүлэх, буцааж олгох зорилгоор Монголын ураны нөөцийн хөгжүүлэх, таниулахад хамтран ажиллах Монгол Оросын дээд хэмжээний гэрээ хэлэцээрийг байгуулсан. Орос түүнчлэн Монголд цөмийн цахилгаан станц барих боломжыг судлаж байна.
2009 оны дундуур Монголын ерөнхий сайдын Оросд хийсэн айлчлалын хугацаанд Оросын Rosa tom корпораци, Монголын цөмийн энергийн агентлагийн хооронд гэрээ хэлэлцээр хийгдсэн. Энэ гэрээ хэлэлцээр Орос Монголын түүхийн хадгалж үлдэх газар: Дорнод, түүгээр ч барахгүй ӨмнөГовийг судлахын тулд – ураны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд MonAtom болон ARMZ-ийн хооронд хамтарсан компани бүтээн байгуулна гэж барагцаалж байсан. Японы түншийг энэ хамтарсан компанидаа нэгтгэнэ гэж бас барагцаалсан. Rosatom хэлэхдээ “Ганц дэд бүтэц” бий болгохыг зөвшөөрөх, Priargunsky-ийн ашиглалт ойролцоох 350 км-т учир нарийн ширийн зүйлийг new JV сонирхож байгаа гэсэн. Оросын тусламж бол Монгол даяар төмөрзамыг шинэчлэх гэж харагдаж байна. Наймдугаар сарын 25-нд болсон сүүлийн Засгийн Газар хоорондийн гэрээ хэлэлцээрээс Дорнод Уран ХХК 50-50 хамтын аз түшиглэсэн бизнэстэй болсон. Хамтын аз түшиглэсэн бизнэс нь Монголын хууль тогтоомжын дагуу албан ёсны төлбөр ноогдуулах, татвараас хөнгөлөх асуудал, яагаад гэвэл Оросын ажиллах хүч анхандаа хэрэгтэй байсан.
Дорнод
Канадын үндэслэсэн Хан нөөц компани (KRI). KRI нь 1990-ээд оноос хойш Засгийн газрынхаа World Wide Minerals–ээр дамжуулан Монголын хувьцаат компанитай харилцах болсон бөгөөд Төв азийн Uranium компаний (CAUC) 58%-иас илүүг, Дорнод төслийн хувьцааны 69%-ийг эзэмшдэг. CAUC-ийн 21%-ийг Оросын Monatom болон Priargunsky Mining & Chemical Enterprise (a subsidiary of ARMZ and Rosa tom) тус бүр эзэмшдэг бөгөөд Монголын зөвхөн ураны уул уурхайн лицэнзийг аль аль нь гартаа аваад байна. 2012 онд магадгүй анхны үйлдвэрлэл, ойролцоогооор 333 сая америк полларын хөрөнгө оруулалт, төслийн хэрэгжих боломжийг Хан хүлээн авах талаар судлан шалгаж байна. Эцсийн судалгаагаар магадгүй 20,340 tU –н нөөцтэй гэсэн хэрнээ 24,780 tU нөөцийг харуулсаны үндсэн дээр 2009 оны гуравдугаар сард төслөөс чөлөөлснөө мэдэгдсэн. 15 жилд, жил тутмын үйлдвэрлэл 1150 tU гэж төсөөлж байсан. 2009 оны долоодугаар сард MRAM Монголын хуулийг зөрчсөн гэж сэжиглэсний улмаас CAUC-ийн уул уурхайн лизензийг 3 сар түр чөлөөлсөн. Тэгээд наймдугаар сарын сүүлээр Цөмийн Энергийн Агентлаг ойролцоогоор 2000 t/yr бүтээгдэхүүний төслийг хөгжүүлэхэд MonAtom болон Оросын ARMZ хоёр Дорнод урантай хамтарна гэж зарласан. Ураныг экспортлох ёстой, гэхдээ заавал Орос руу биш. 2010 оны нэгдүгээр сарын дундуур MRAM CAUC-ийн уул уурхайн лицэнзийг эргүүлэн өгсөн.
Хан компани Дорнодын орд газрын нэг хэсгээс 3 жил олборлолт хийх лицензийг 2008 оны эхэн үед MRAM-аас авсан бөгөөд энэхүү лицензийг уурхайн олборлолтын лиценз болгон өөрчлөхөөр бүртгүүлсэн байна. Түүнчлэн, охин компани болох Хан Монголия нь Дорнодын нэмэлт хөрөнгө хэмээх компанитай хамтарч 100%-ийн олборлолтын лицензийг эзэмшдэг.
Эх сурвалж:http://www.world-nuclear.org/info/inf125-mongolia.html