Монгол Улс 1924-1940 онд
1924.3.14-нд Зөвлөлт, Хятадын хэлэлцээрийн төслийг Үзэглэсэн байна. 1927.5.31 баталсан.
1924.6.7-нд Намын Төв Хорооны бҮгд хуралаас тус улсад бҮнд найрамдах засаглал тогтоох шийдвэр гаргасан.
1924.ө-31-нд МАН-ыг МАХН гэх болсон.
1924.9.10-нд БНМАУ-ын тухай дҮрэм баталсан.
1924.10-24-нд Засгийн Газраа 12 хҮний бҮрэлдэхҮҮнтэйгээр сонгож Ерөнхий сайд Б.Цэрэндорж болсон.
1924.11-6-нд БНМАУ-ын нэгдҮгээр Их Хурал нээгдсэн.Хуралд 90 төлөөлөгч томилогдож 77 хҮн оролцжээ.
1924.11.26-нд Улсын нэгдҮгээр Их Хурлаас БНМАУ-саа тунхаглаж БНМАУ-ын Үндсэн Хуулиа баталсан.
1924.5.20 Богд Хаан нас барсан.
1925.5.25-нд Монголын нисэх хҮчний суурь тавигдсан.
1925.12.9-нд мөнгөний реформ хийж Үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөг гаргасан.
Төрийн Бодлого, Үйл Ажиллагаа
Төр, Олон Нийтийн Байгууллага
1924 оны эцсээс эхлэн Үндсэн Хуульд тулгуурлан Засаг төрийн үйл ажиллагааг шинэчлэх талаар нэлээн ажил өрнүүлсэн.
Тухайлбал:
1925 онд нэг хошуу байгуулж Баруун хязгаарт нутгийн ардын хурал хуралдуулж 20 гаруй жижиг хошууг 8 болгон цомхотгов. Дөрвөдийн 2 аймгийн нэгтгэж Чандмань уулын аймаг байгуулав. Ховдын сайд жанжны газарт дараах хошуудыг зохицуулсан хэвээр байхаар шийдвэрлэв. /Алтайн Урианхай болон Торгууд Казах-ын хошууд/1926 онд орон даяар нутгийн захиргааг шинэчилж дуусав.
Хошууг засаг ноён үе улиран залгамжлахаа больж гол төлөв жинхэнэ ард хүнийг хошуу даргад сонгожээ. Хошуу даргатай болсон учир 1921 оны хавараас эхлэн орон нутагт ажиллаж байсан Засгийн Газрын төлөөний түшмэдийг 1926-1927 онд татан буулгав. 1927 онд Алтайн Урианхайн 7 хошууг 2 болгов. 1929 он гэхэд Монголын бүх нутаг дэвсгэрт Орон Нутгийн Засаг Захиргаа байгуулагдаж дуусчээ.1929 он хүртэл Төрийн дээд эрхийг барих УИХ ба Аймгийн Их Хурал жилд нэг удаа хурилдаж улс орны хэмжээний ба аймаг орон нутгийн бүх хэрэг явдлыг хэлэлцэн шийдвэр гаргадаг байсан.
1928 оны эцэс гэхэд Монгол Улсын Төрийн Засгийн Төв, Орон Нутгийн байгууллагуудын ажлийн үүрэг хуваарь нарийсч хууль эрхийн үндэс бэхжиж байлаа.
1921-1928 онд
Зүүнтэн буюу зүүн жигүүрийнхэн гэдэгт багтаж байсан хүмүүс бол 1928 оны эцсээр хуралдсан Намын VII их хурлаас Намын удирдлагад сонгогдсон бараг бүх хүн ба тэдний аялдан дагалдагчид байлаа. МАХН-ын VII их хурал дууссанаас гурав хоногийн дараа 1928 оны 12 дугаар сарын 14-нд БНМАУ-ын V их хурал эхлэж бүтэн сар хуралдан баруунтны үйл ажиллагааг илчлэх ажлыг үргэлжилүүлжээ. Мөн Намын их хурлын шийдвэрийн дагуу улсын бүх албан хаагчдыг шалган цэвэрлэх шийдвэр гаргав. Бас угсаа язгууртай буюу баян хүнийг аливаа албанд томилж болохгүйг онцлон заав. Тухайлбал тус их хурлын тогтоолд тэмдэглэхдээ үүнээс урьд янз бүрийн албан тушаалд зарим нэгэн язгууртан баячуудаас томилон ажиллуулж байсан нь «улсын үндсэн бодлого гуйвахад хүрсэн буюу шинэ байдалд улмаар дэвших явдал хожимдон хойшлогдож, засаг захиргааны хэргийг боогдуулахад хүрсэн тул үүнээс урагш (хойш) жинхэнэ ардаас хэрэглэж байвал зохино» гэжээ. Улс орны эдийн засгийн талаар төрөөс баримтлах гол чиглэл нь зөвхөн ядуу дунд аж ахуйтан ба улс, хоршоолын үйлдвэр,худалдааг дэмжиж зээл олгох ба баячууд, хувийн салбарын хөгжлийг аль болохоор хязгаарлаж байх ёстойг тус их хурал онцлон анхааруулжээ.
Эдгээр заалт нь тухайн үеийн Монголын байдалд хэрхэвч тохирохгүй байсан учир ард түмэн засаг төрдөө итгэх нь багасч нийгмийн идэвхгүй байдал бий болоход хүрчээ.
Улсын V их хурал үргэлжилж байх үед буюу 1929 оны нэгдүүгээр сард Коминтерний дорнод хэлтэс хуралдаж Намын VII их хурлын дүнг хэлэлцээд цаашид Монголын дотоод бодлогын бүх асуудлыг Коминтерн удирдаж байх шийдвэр гаргажээ. Тус хурал дээр үг хэлсэн П.Миф, И.Райтер, Б.Шмераль нар Монголын лам нар ба хуучны ноёд язгууртны хөрөнгө хогшлыг хурааж авах санал дэвшүүлжээ. Мөн Монголыг бусдад алдчихгүй тулд ЗХУ-аас Монголд нэгэнт тогтоосон нөлөөгөө бусармаг муу аргаар ч хамаагүй бэхжүүлэхэд онцгой анхаарах ёстой. Монголын 800 хүн амаасаа газар нутаг нь илүүач холбогдолтой гэж Б.Шмераль энэ хурал дээр анхааруулжээ. Энэ хурлын дараа 1929 оны хоёрдугаар сард Коминтерний удирдах ажилтнууд Монголын байдлын тухай П.Гэндэнгийн илтгэлийг сонсоод дахин нухацтай ярилцжээ. Тэд «баруунтнууд гадаадын империалистууд ялангуяа Япончуудтай хэлхээ холбоо барьж байлаа» гэж улайм цайм гүтгэж Монголын хамгийн ноцтой дайсан бол лам нар юм. Тиймээс тэдний улс төрийн ба эдийн засгийн нөлөөг бууруулах хэрэгтэй. үүнийг хэрэгжүүлэх нэг гол арга бол сүм хийд баян чинээлэг айл өрхийн хөрөнгийг хурааж авах явдал гэж үзэв. Мөн Монголын шинэ удирдагчдыг зааварлан ажилд нь хяналт тавьж байх үүргийг М.И.Амугаевт хүлээлгэж 1929 оны гуравдугаар сард түүнийг Коминтернэсс Монголд суух байнгын төлөөлөгчөөр томилжээ.
Коминтерн Монголын тухай гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд Монголын удирдагчдыг шахаж шаардсагы дагуу 1929 оны тавдугаар сард МАХН-ын Төв Хорооны бүгд хурал болж Коминтернийн заавар зөвлөгөөг нэг бүрчлэн хэрэгжүүлэхээ мэдэгдэж «ангийн чанарыг баримталж ядуу, дунд ангийн аж амьдралын хөгжлийг сайжруулах ба баялаг этгээдийн эдинй хувь хөгжилтийг бууруулж хохирол завшлыг тэгшитгэн явуулах» тогтоол гаргав. Мөн лам нар ба урьдын ноёд язгууртныг эдийн засгийн талаар хязгаарлаж байх бодлого баримтлахаар шийдвэрлэжээ. Энэ бол Монгоын нам, төрийн бодлого буруудаж эхэлсний анхны илрэл байлаа.
Коминтерний зааврын дагуу 1929 онд долдугаар сарын 13-нд МАХН-ын Төв Хорооноос тогтоол гаргаж лам нар, хуучны ноёдын хөрөнгө хураах бэлтгэл хангах комисс байгуулжээ. Намын Төв Хороо тэрхүү комиссын гол үүргийг зааж өгсөн байна. үүнд: хөрөнгийг хэрхэн хураах, хураасан хөрөнгийг ядуу хоосон хүмүүст өгч аж байдлыг нь дээшлүүлэх зорилгоор хоршоо, хамтрал байгуулах дүрэм заавар боловсруулах,хөрөнгө хураахын ач холбогдлыг олон түмэнд тайлбарлахыг анхааруулжээ. Энэ үед зарим томоохон хутагт нас барсан бөгөөд тэдний хөрөнгийг улсад хураан авах шийдвэрийг Намын Төв Хороо 1929 оны долдугаар сарын 29-нд ер нь цаашдаа нас барсан лам нар, хутагт хувилгаадын хөрөнгийг улсад хурааж байх журам тогтоож хөрөнгө хураах Төв Комиссыг Улсын Бага хурлын дарга Х.Чойбалсангаар удирдуулан байгуулжээ. Төв Комиссын салбарыг аймаг, хошуу бүрд байгуулж 1929 оны есдүүгээр сараас хөрөнгө хураах ажил эхэлж нийт өрхөд 100 хувийн хөрөнгө (мал ба үл хөдлөх хөрөнгөнд тухайн ханшаар үнэ тогтоож, малын үнийн 30 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн 90 төгрөгийг тус бүр нэг хувьд тэнцүүлэн) үлдээж бусад бүх хөрөнгийг хураахаар заав. Тэгэхдээ хөрөнгөө нуун дарсан өрхөд ердөө 10 хувийн хөрөнгө үлдээж байх болжээ.
1928 он гэхэд гадаадын бусад валютыг гүйлгээнээс бүрмөсөн гаргасан. 1928 онд төгрөгийг алтан баталгаатай болгож жинхэнэ хууль ёсны төлбүрийн хэрэгсэл мөн гэж зарласан.
Үндэсний банк байгуулж, мөнгөний шинэчлэлт явуулснаар гадаадын капиталын ноёрхлыг таслан зогсоох, улс орны хэмжээгээр мөнгөний эргэлтийг зохицуулах, төсвийн орлогыг тогтмолжуулах, санхүүхийн хяналтыг хүчтэй болгох нөхцлийг бүрдүүлсэн.
1928 онд Улаанбаатарын дүүрэгт жижиг тоосгоны үйлдвэр, 1929 онд Ерөө голд зүсмэлийн завод баригдав. Мөн энэ үед ЗХУ-ын тусламжтайгаар тусламжтайгаар хуучин засварын газруудын бааз дээр төмрийн завод байгуулагдсан. Хожим ширэм цутгах цехтэй болсон.
1929 оны 11 дүгээр сард тээх нэвтрүүлэх газар, Совторгфлотын аж ахуйг нэгтгэн Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн тээврийн байгууллагыг «Монголтранс»нэртэйгээр байгуулсан нь тус орны тээврийн хөгжилд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна. Автотээврийн бүх хэрэгслийг Монголтрансын дэргэд зохион байгуулагдсан жолооч нарын артелийн мэдэлд шилжүүлжээ. 1930 оны эхээр тус улсад 136 автомашин байсан бол жилийн эцэст 170 болжээ. Цаашдаа Баянтүмэн,Ховдод автобааз, Цагаан нуур, Турт, Цагаан-Эрэгт гараж, агуулах бүхий дамжлага бааз бий болгож, авто засварын газар, авто сургуль байгуулсан.
1935 оны сүм хийд, лам нарын талаар явуулах бодого нь бүэлдээ тэдгээрийг бүр мөсөн устагахад чиглэгдэх болсон бөгөөд энэ нь юуны урд тусгасан гадаад байдал хүндэрж японы түрэмгийлэгчид Монгол Улсын хил хязгаард довтлох болсон. Нөгөө талаар Зөвлөлтийн удирдагчдын зүгээс Монголд үзүүлэх тусламжийг сүм хийд лам нарын асуудалтай холбон тэдгээрийг хүчээр устгахыг тулгаж байсанд оршино. 1935 онд МУ Ерөнхий сайд П.Гэндэн тэргүүтэй төлөөлөгчид Москвад Зөвлөлтийн удирдагч И,В,Сталин, Молотов,Ворошилов нартай улзсан бөгөөд энэ улзалтын явцад танай засгийн газар лам нартай тэмцэх нь байтугай улам өөгшүүлж байна. Лам нар бол тусгаар тогтнолын гол дайсан. Хэрэв та нар лам нартай тэмцэхгүй бөгөөс та нарт тусалсны ашиг гарахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Ийнхүү МУ-ын удирдагчид арга буюу төрийн тусгаар тогтнолыг бататгах үүднээс сүм хийд лам нарыг шууд устгах чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн.
1. 1936.4.22-нд Ардын Сайд нарын Зөвлөлөөс «Дээд ангийн хувьд их орлого бүхий лам нараас тусгай албан татвар авах тухай» тогтоол гаргажээ. Энэ дүрэм ёсоор лам нарыг дотор нь 4 зэрэгт хувааж үзсэн. Тухайлбал, 1-р зэрэгт хутагт, хувилгаад, гэгээнөөд, лам хар болсон ялгаагүй хамба, цорж, авралч, гүрэмч зэрэг их орлоготой, хөрөнгө бүхий лам нарыг оруулжээ. Жилд 1500 төгрөгийн орлоготой бол нэг ламаас 500-1000 хүртэл төгрөгийн татвар оноож байв. Дээд лам нараас энэ татварыг авах болсноор тэдний эдийн засгийн хүч чадлыг бүр мөсөнд доройтуулхад хүргэж, нийлээд нь хамаатан садныхаа хөрөнгө малыг худалдах замаар төлөхөд хүрч байжээ.
2. Лам нарт оногдуулж байсан цэргийн татварын хэмжээг нэмэгдүүлсэн. Энэ үед цэргийн
албанаас зайлсхийх зорилгоор лам болох хандлага их байсан байна. 1930д оны дундуур
ардын цэргийн тоо 10 мянга орчим байхад лам нарын тоо 70-90 мянгад хүрч байжээ.
3. Түвд эмнэлгийн шахан хавчих бодлогыг тууштай баримтлах болсон.
1937 оноос сүм хийдийг ном уншлагаа Монгол хэл дээр явуулах талаар тулган
шаардах болсон нь цаашид сүм хийд оршин тогтноход томоохон цохилт болсон.
1937 оны 11 сарын 22нд Ардын сайд нарын Зөвлөлийн Ерөнхий Сайдын тушаалаар хил хязгаар орчмын 59 сүм хийдийг 100 км-ээс доошгүй газарт дотогшлуулан нүүлгэх шийдвэр гаргасан. Уг шийдвэрт захдаа «Нэр бүхий хилүүдээс дотогшлуулах тухай сайн дурааар татах аваас түүнийг хориглох явдалгүй бөгөөд харин сайн дураар тарсан хийдийн хөрөнгийг улсын хөрөнгө болговол зохино» гэжээ. Энэ шийдвэрийн дагуу сүм хийдийг нилүүлэх ажил 1937 оны тэсгим хүйтэнд ямарч бололцоогүй байсан учир сүм хийд үндсэндээ барага хүчээр хаагтахад хүрсэн байна. Нөгөө талаар ихэнх лам нар х8дөө аж ахуйтай учраас 100 гаруй км нутаг уснаасаа холдох аргагүй байсан. Энэ явцад 1936-1938 онд бүгэд 35000 орчим лам сүм хийдийг орхисон байна. 1932 онд Хүрээ хийд, Жасын хурал, дугам бүгэд 771 байснаас 1938 онд 760 нь хаагдаж устжээ. Ингэж Монголд 360 орчим жилийн турш оршин тогтносон сүм хийд, лам нарыг ЗХУ-ын удирдагчид, Коминтрений заавраар хүчээр устгасан нь Монгол дахь хэлмэгдүүлэлийн нэг хэсэг байсан.
1937-1938 онд гэхэд 16631 ламыг хоморголон баривчилж ихэнхиигэн цаашан харууллаа. Их аллагын удирдан зохион байгуулсан Элчин Голубчик 1938.8-р сард Москвад: «Толгой лам нарыг бараг бүгдийн устгалаа. Баривчлах үйл явцад өртсөнөөс бусад нь лам өмсгөлөө тайлж хар болсон» гэж элтгэж байв.
Тэрээр цааш нь «дунд лам нарын асуудлыг шидвэрлэхийг лам арын эсрэг хийх тэмцлийн ээлжит үе болохоор «шидээд байгаагаа бичээд» дунд лам нарын идэвхитэй хувьсгалын эсэргүү Хэсэгийг бут цохих шидвэр гаргах болсон гэж би үзэж байна» гэжээ.
«Лам нарыг баривчлах» гэж тододхон догуур нь зуржээ.
Лам нарыг баривчлах, байцаах, ялын тогтоол унших, буудан алхан яг л дамжилгын «конвер» системээр явав.
Түүх ч М.Ринчин 1992 онд Хүвсгөлийн Мөрөнгийн хүрээ байсан газрын хажууханд ухалт хийхэд нэг доор алч устгасан 1000 гаруй ламын шарил гарч ирсэн байна. Тэднийг буудаж хороосонгүй таслал Ердөөл хүнд юмаар цохих, хүзүүг нь мушгих зэрэг садист байдлаар алж устгаад булсан нь мөнх цэвдэгт олон жил хэвээр хадгалагджээ.
Хэлмэгдүүлэлтийн Цунами
1920-1930аад он ,1937 оны их хэлмэгдүүлэлт ,хэлмэгдүүлэлтийн гадаад дотоод орчин нөхцөл:
1921 оны ардын хувьсгал угаасаа хүчирхийллийн хувьсгал байсан.
Нийгмийг дотор нь ангиар ялгаварлан ,засгмйн эрх авсан анги
Буюу үгээгүй малчин ардыг дарангуйлах засаглал,диктатурыг тогтоосон нь өдгөө хүчирхийлэх ,хэлмэгдүүлэх үндэс суурийг бий болгосон юм .
Шарын шашиныг дарангуйлах үзэлд тооцон ,шашинтай тэмцэх асуудлыг ... юуны өмнө ангийн тэмцлийн тодорхой практик зорилттой нягт холбохоор зорисон МАХН нь цааш цаашдын жилүүдэд хяналтаас гарсан яргалал ,хэлмэгдүүлэлтийн онолч ,үзэл сурталч зохион байгуулч нь болсон хувь тавилантай .В.И ленинээс “Марксист хүн бол материалист буюу шашны эсрэг байх бөгөөд .. ангийн тэмцлийн үндсэн дээр ..”гэснийг чиг хандлага болсон.”Шашин бол хар тамхи” гэж онолдсон К.Марксийн сургаалийг дагсан нь олон жилийн шашин шүтлэгтэй Монголын нийгэмд хэр зэрэг зохистой байсан юм бол .МАХН ын 3 р их хурлаас .монгол орныг “хөрөнгөтний биш хөгжлийн замаар замнуулж ,аажмаар социализмд шилжүүлэх “шугамыг баримтрлж үүнийхээ баталгаа болгож ,хурлын тогтоолоор “баруунтан “хэмээн бүх цэргийн жанжин Солийн Данзанг буудан алах ял зааж .тогтоолыг дор нь гүйцэтгэж байжээ.Социализмд шиджрх эхлэл нь тэр.
“Тус орон дахь шарын шашны сүм хийдийн улс төрийн ноёрхлыг устган ,хөдөлмөрчин ардын диктатур тогтоосноор”767 гаруй см хийдийг нураан шатааж ,газрын хөртэй тэгшилж ,олон 10 мянган лам нарын биетийн хувьд устагсан.1922 оны эхээр ерөнхий сайд Бодоо тэргүүтэй хэрэг ,1923 онд Манзшир хутагт Цэрэндорж тэргүүтэй эсэргүү аүлэг ,1924 онд Улаангомын хүрээний отм лам нарын үймээн ,1926 онд Сайн ноён аймгийн Намнан уулбн хошууны Наммангийн хийдийн лам нарын эсэргүү үймээн .. гэсээр 1930 онтой золгов.1930онд МАХН ын 8 р хурал хуралдаж “хувьсгалын эсэргүү байсан шар хар ялгаагүй нийт феодлын цагааны хулгрй дээрэмчин Бароны үлдэгдэл “буриадууд”
Цөм гадаадын хөрөнгөтөн ...цэргийн эрхийн тбгнуулууд мөн”гэж тогтоогоод 1931 онд хуралдсан НТХ ны анхдугаар бабг хуралдаанаар лам нарыг үтэр түргэн устгах ,хамтрал коммун байгуулж хөрөнгө чинээлэг ард иргэдийг “дарлагч феодол анги” байгуулж нэг үгээр ардын засаг ард түмнийхээ эсрэг чиглэж ,ардын засг нь аллагын “хувьсгал” болж хувирчээ.Лам нарын хүчээр хар болгон ,ард олны шүтлэг бишрэлийг доромжилж .. . эсэргүүцэл үзүүлбэл хүч хэрэглэх шалтаг олж ядан ...”хувьсгалд” өдөөн хатгалага явуулж байлаа.
Энэхүү өдөөн хатгалт нь “Үр лүнл хүрч “ 1932 оны 4 сараас Архангай аймгийн Рашаантын хийдээс эхлэн “эсэргүү бослого “ дэгдэжж үнэн
чанартаа Архангай ,Өвөрхангай ,Хөвсгөл ,Ховд аймгуудыг хамарсан иргэний дайн болж хувирчээ.1932 оны 5сарын 9 нд БНМАУ ын Батлан Хамгаалах Зөвлөл хуралдаж хөвсгөл ба Архангай аймгууд дахь ... байдлаг авч хэлэлцээд хөдөлгөөнийг дарах шууд удирдах ... түр зөвлөлийг байгуулж Монгол Ардын Улаан Цэргийн Улс Төрийн Гбзрын дарга Д.Өлзийбат тэргүүлжээ. Тэрхүү түр хорооны улаан цэргийн отрядууд байлдббн бослогыг дарахдаа ...Жишээлбэл
88 хүнийг баричлбн 34 ийг нь газар дээр нь буудсан
-Эрэгтэй,эмэгтэй ,лам хар 138 хүнийг баримчилж 75 ийг нь устгав.
-22 хүнийг баримчилж 8 ийг нь цаазлав.
-60 хүнийг олзлон авч 30-ийг нь буудав.
-26 хүнийг олзолж 13 –ийг будав гэх мэтээр шийдвэрлэжээ.
Д.Өлзиийбат нь бослогын нэгэн толгойлогч “ногоон малгай “Дамдинсүрэн банздаж бусдын өмнө нүцгэлэн мөлхүүлж тэдний багш хэмээх нэгэн залуу ламыг олны өмнө эрүүдэн зовоож алжээ. Айлийн гэр оронг шатааж эд хөрөнгийг хураан авч түр хороон дээр авчиржээ.”Тэр ч байтугай бослорын нэгэн төвийн бичээч Ш.дондогдорж гэдэг 23 настай залуу хүүг эсэргүүний талаас баригдсан хэмээн гар хөлийг нь хүнээр даруулж байгаад ,дэнгийн гэрэлд хоёр шанаагий нь цуулан огтолж ,эрүүгий малын толгой шиг зааж алж байжээ.1932 онд шагнуулахыг хүсч гаргасан тодорхойлолтод “Отрядын дарга Өлзийбат сургагч Юшкевич нар Архангай ,Хөвсгөл аймгуудын дотор гарсан эсэргүү хдөлгөөнийг дарж устгах тухай тусгай отрядыг онц сайнаар удирдан тэрхүү эсэргүү цэргүүд рүү 15 удаа байлдан дарж устгах хэрэгт онцоор зүтгэсэн” гэжээ.
1935оны эцэс1936 оны эхээр МУ ын ерөнхйи сайд Д.Гэндэн Цэргийн яамны сайд ,Ард цэргийн жанжин Г.Дэмид ДХГ ын дарга Д.намсрай нарыг Москвад аваачиж Сталин ,Молотов ,Ворошрлов нар уулзаж Монголын гадаад ,дотоод байдлын талаар ярилцахдаа Япон түрэмгий хүч Монголын хэлд тулж халдаж довтлох аюул тулгараад байхад өмнө нь тавьсан даалгаврыг биелүүлээгүй гэж зэмлэж монголын дээрх удирдалгуудыг төрийн тавцангаас зайлуулах бодлого тавиад авсан байлаа.1936 оны эхээр ДХГ ын оронд ,ДЯЯ байгуулагдаж ,садаар нь Х.Чойбалсан тавьсан боловч дур зоргоор аашлан ,хууль зөлин ,хэлмэгдүүлэн явдлыг улам ч ширүүссэн байна.
1937 оны их хэлмэгдэлтийн “удиртгал хөгжим” байжээ.1937 оны 1 сарын 30 нд “Лам нарын тоо бүртгэлийн тухай ДЯЯ ны сайдын тушаал гарчээ.Энэ тушаалд “манай улсын гол үндсэн зориго феодлын үндсйг үндсээр нь устгах зорилготой бөгөөд лам нарын суртал ба лам нар руугаа тэмцэх зорилт байлаа.Лам нар хэдий чинээ бут цохигдон дарагдах аваас төдий чинээ түргэн ба богино хугацаан дотор бид
нарийн өөрийн улс орны эдийн засаг ,эрдэм соёлыг хөгжүүлэх ба өөрийн үндэсний тусгаар тогтносон орныг батагаж чадах юм гэжээ.
Х.Чойбалсан 1937оны 1 сард Яамныхаа төв хөдөөгийн удирдах ажилтны анхдугаар зөвөлгөөн хийжээ.Зөвөлгөөний илтгэлийг ДЯЯ ны зөвдөх Чопяк хийж ,зөвөлгөөний дүнгийн талаар тушаал гаргажээ.уг тушаалд ...”Яамнаас гаргасан байлдааны чанартай ...тушбблуудыг гүйцэтгээгүй этгээдийг шууд буудан алах хүртэл арга хэмжээ авах тушаалыг гүйцэтгэх “ гэжээ.
Чимээгүй гэрчүүд
Хамрын овооны ,дагзандаа сумны нүхтэй олон зуун гавлын яс үг хэлэхгүй ч нэсэн их аллагын тухай брдэнд өгүүлэж буй.1937 оны 8 сарын 10 нд эрдэмтэн Цэвээнийг Ленинград хотод ,Монголын ерөнхий сайд асан П.Гэндэнг Крымд , цэргийн тагнуулч,хувьсгалын партизын Ц.Өлзийг УБ-т хотод тус тус нэгэн зэрэг баримчилжээ. Баримчилсан утга нь Пан Монгол угсаатны их улсыг байгуулах үзэл баритлалыг дэвшүүлэгч Ж.Цэвээнийг үндсэрхэг үзэлтэн ,,Японы тагнуул хэмээн хардуулах Ц.Өлзий ,Б .Очирбат нараар Г.Дэмидиын эсрэг мэдүүлэг албадбн гаргуулах ,гэрийн хорионд байсан П.Гэндэнг мөн дөрөмтийн дор Г.Дэмидийн эсрэг мэдүүлэг гаргах зорилго агуулж байлаа.
Харин 137 оны 8 сарын 1 нд Г.Дэмидийг сарын өмнө өгсөн К.Ворошиловын урилгаар явуулж мөн сарын 22 нд Дорнод Сибирийн “Тайга “ станц дээр “Косервны хордлогоор” Г.Дэмид нас барлаа гэжээ.
Түүнийг нас барсний дараа “П.Гэндэн Г.Дэмид нарын удирдсан Японы тагнуулын хэрэг”гэж дуулиан тараажээ.Талийгаачтай салах ёс гүйцэтгэх болохын 1 өдрийн өмнө Г.Дэмид Японы тагнуул байжээ гэсэн Монголын Засгийн газрын мэдээг бүр орон даяар цацаж ,оршуулгын ажил цуцлагдсан түүний чандрыг хийсэн ногоон хаш харцаг Америкийн дэнжийн хогон дээр хаягджээ.Г.Дэмидийг нас барсны дараа 1937 оны 9 сарын 10нд зорилгоо болгосон их баримчилгааг эхэлснээр Монголын түүхэнд арилшгүй хар мөрөө үлдэжээ.Х.Чойбалсан дайчилгааг эхлүүлэхдээ “... Хайрлах явдал хэрэггүй Байцаалтыг 25 хоногоос хэтрүүлэхгүй бахыг тушаажээ. П.Гэндэн Г.Дэмид нараар толгоылуулсан хувьсгалыг эсэгүү бүлэгт хамаалагдах 14 хүнийг баримчлан 1937 оны 10 сарын 15 нд ДЯЯ ны тусгай хэлтсийн дарга Насантогтох ял төлөвлөж Х.Чойбалсан баталжээ. Шийтгэгдсэн хүмүүсээс 12 нь цаазлагдаж 2 нь арын хаалгаар сулладсан нь “Шадар ,Ламжав” байв .1937 оны их хэлмэгдүүлэлтийн дээд цэг нь 1 937 оны 10 сарын 2 ны өдөр БНМАУ ын бага хурлын тэргүүлэгчид ,сайд нарын зөвлөл хамтарсан онц хурлаас байгууллагсан “Онцгой бүрэн эрхтэй комисс” гэгчийг байгуулсан .1939 оны 4 сар хүртэл тогтнох хугацаанд уг комисс нь дээрх онуудад нийт хэлмэгдүүлэлтийн 80% ийг гүйцэтгэснээс нам ,төрийг удирдах бүрэлдхүүн ,улс төр ,шашны зүтгэдтнүүд,эмэгтэйчүүд “тэр дундаа жирэмсэн эмэгтэйчүүд ”бүр хонио хариулж явсан хүнийг хүртэл” буриад үндэстэн ,гадаадын иргэд хүртэл хамрагдаж сүм хийдийг буулган ,ном судар бурхан шүтээнийг нь шатааж байлаа.
Цагаан цус ,улаан сүү
Цаг хугацаа хэлхээ алдран хөшиж хөөрөөд
Харууслын хар наран мэгшиж
Ханцуйнд минь нулимсаа арчина.
1938 оны зун Монголтээхийн оллогч дарга дуламжавыг эхнэр Нина Алекандевийн хамт баримчиланы дараа 2-5 насны 3 хүүхдийг байшинтай нь шатаажээ.
Хэлмэгдүүлэлт нь монголын нийгмийн сэтгэл зүйд хар сүүдрээ тусгасан:
-Нийгмийн итэвхи буурсан
-Үнэн ч шудрага явах нь осолтой гэж үздэг болсон
-Зусар зуйрмаг ,бялдууч явах нь амьдрах арга гэж үзсэн
-Зальжин нэг нь булдын зовлонгоор жаргал хийдэг болсон
-Монгол хүн нэг нь нөгөөдөө итгэхээ болисон
-сэтгэлийг гутрал ,эмгэнэлээ нимгэлхийн тулд хавтгайдаа согтуурдаг олсон .
Хэлмэгдүүлэлт нь монгол бие хүний эвдрэлийг дагалдуудсан . Энэ бол үндэсний гамшиг.
Монгол хүн ядуулаг амьдралд шилжсэн
Учир нь хөрөнгөө хураалгасан.Хөрөнгөтэй хүн ардын даысан гэгдэж байсан.
-Монгол хүн хувийн мал хөрөнгөтэй байж болохгүй байв.
Учир нь намын нийгэм бодлогод харшилна.Зөвхөн хөрөнгтөн нийгэмчилсэн нийгэмд амьдрах ёстой гэж байв.
-Монгол хүн машинтай байж болохгүй .Яагаад гэвэд зөвхөн хөрөнгөтэй хүн л унана.
-Могол хүн наймаа хийж болохгүй .Яагаад гэвэл дамын наймаа социализмд харш
Монголын ард түмний бослого
Жинхэнэ бослого 1932 оны хавар эхэлсэн ба бослогоо бүр өмнө Төвдийн Ванчин богд удахгүй ирж шарын шашныг авран хамгаална гэсэн цуу үг бүх монголоор тархсан байлаа.Хариан ванчин энэ үед богд шашныг аврах нь бүү хэл эх нутгаасаа дүрвээд тэнүүчилж явав.Төвдийн хувь заяаг шийдэхэд 2 хувилгаан хоорондоо зөрчилдөж улмаар Хятад талаа баримталсан Ванчин 1924 онд ялагдаад дүрвэж гарч Чан Кайшигийн засгийг газрын Монгол Төвдийн хороонд оччихсон байв.300-400 жил ноёрхсон шарын шашны нөлөөгөөр хүлцэнгүй байсан авч коммунизмын мөнөөх туршилтын зовлон ,үй лайг тэсвэрлэхээ болиод зарим нь зугтан гарсан харин үлдсэн зарим нь гал оруулахад дэлбэрэх болтлоо шатаж байлаа. Хөвсгөл аймгийн Рашаант сумын Хялганатын хүрээний 10 орчим лам 1932 оны 4 сарын 12 нд анх бослого эхлүүлэх чуцил хаяжээ.Тэд албадангаар шар шувталсан хүмүүстэй нийлж 100 орчуулаа болж Рашаантын төв рүү хөтөлсөн байна.тэдний удирдагчид хөрөнгөө хураалгасан Чойжилсүрэн ,хоршооны эрхлэгч Жамсрандорж ,хамтарлын дарга Санжид нар байлаа.Тэд маргааш нь Рашаантын хүрээнд дээр ирж хуучин ноёныхоо нэрээр “Очирбатыг яам “гэгч штаб маягтай юм зохион байгуулалданд орж “шар цэрэг “ хэмээн нэрлэжээ. Төв хороо ,засгийн газраас Хөвсгөл аймгийн нутагт зэвсэгт бослого гарсантай уялдуулан түүнийг түргэн дарах тухай Ардын цэргийн зөвлөлд даалгаж Төв хорооны 3 нарийн бичгийн дарга нарын нэг Лхүмбээр толгойлуулсан засгийн газрын бүрэн эрхт комисс томилж 4 сарын 14 нд Улаанбатараас яаралтай мордууллаа.Нөгөөдөр нь Төв хорооны тэргүүлэгчдийн 1 –р тогтоол гарч энэ бослого “Японы өнгөлзлөгчтэй “ холбоотоы болхыг “тогтоогоод “Лхүмбэ (МАХН) Гиваапил (ДХГ) ,Санжмятав (Ардын цэрэг) ,Цэдэн –Иш (МХЗЭ) нарын төлөөлөл бүхий бүрэлдхүүнтэй бүрэн эрхт комисс байгуулсан ба энэ нь улс төрийн гэмт хэргийн газар дээр нь шүүн тасалж цаазаар хороох эрхтэй болохыг зарлав.Рашаантын босогчдын гарт орсноос хойш яг 10 дахь хоног дээр Лхүмбийн удирдагч цэрэг очин чөлөөллөө.”Манай талаас гарзгүй ,эсэргүүчүүдээс 30орчим цахиур буу хураалаа. 204 хүн баримчиллаа. Тэднийг комисс газар дээр авчирч 54 хүнийг цаазаар авч аусдыг 2-10 жилийн ялаар шийтгэн ачжээ.Гвч оройтсон байжээ.Монгол орныг барбг тэр чигээр нь хамрав.Дөнгөж Өмнөговьд бослого дарчихаад Улаанбаатарт ирсэн Аж ахуй үйлдвэрийн сайд Г.Содномыг Архангайн бослогыг даруулахаар явуулав.гэтэл сайд 5 сарын 13-20 орчим хүнтэй хамт босоч нарт олзлогдон алагдсан байлаа.Ийнхүү цусс асгаруулсан иргэнмй дайн Монгод дэгдэх нь тэрээ.Монголбн төр нөгөө талд энэхүү хэрээс хэтэрсэн дарлалыг үл тэвчин эсэргүүцсэн ард түмэн зогсож байлаа.Бослого 10 сар хүртэл үргэлжилсэн боловч үндсэн хүч нь 6-7 сар гэхэд бут цохигджээ.1929-1932 оны хооронд 1564 аж ахуйтнаас хөрөнгийг нь хураасан гэсэн тоо бий.1932 оны хавар Өмнөговийн урдуур дүрвэж явсан 500 гаруй өрх айлыг хязгаарын цэргийнхэн пулемётаар шүршиж өдий ,төдий хүн мал адгуусыг устгажээ. Босогчид олзлогдон гарах гарцгүй болох үедээ араатан төрхтэй болж хүний зүрхийг амидаар сугалах гэх мэт ийн бөөгийн болон шарын шашны ,ёс заншил ,домотой холбогдол бүхий бүдүүлэг зэрлэг ёслол үйлдсэн нь цөөн бус.
1932 оны 4 сарын 12 нд эхэлсэн энэ зэвсэгт бослого улам хүрээгээ тэлсээр байлаа .Зөвлөл холбоот улсад 1917-1932 онд болсон нийт процессыг Монголд 1932 оноос шинээр эхлүүлэн богино хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.Юун түрүүн эхний ээлжинд буулт хийн “Монгол НЭП” гэсэн бодлого явуулаж энэ хооронд “Монгол Сталин “ ыг олж тодруулах үйл ажиллагаа явуулж Чойбалсантай 7 удаа ,Амартай 1 удаа ,Цэрэнбалтай 1 удаа уулзсан байна. Тэрээр 1932 онд өгсөн нууц заавартай :
МАХН ,Засгийн газар улс төрийн бодлогоо яаралтай өөрчлөх Зүүнтнийг зайлуулах шинэ хүмүүсийг дэвшүүлэх Шинэчлэдсэн төв хороо ,Засгийн газар бж бхуй шашны талаар алдаа гаргаснаа ,түүнийг засхаа ард түмэндээ мэдэгдэх Зэвсгээ хураалгасан босогчдод өршөөл үзүүлэх гэжээ.Ийнхүү Сталины өөрийнх нь хувийн хяналтаас гадуур ,Зөвлөлт Холбоот Улсад болж буй явдлыг жижигрүүлсэн хэмжээгээр хуулан давтсан Монгоол дахь социолизм 10 гаруй жилийн хөдөлмөр хүчингүй болж дахин шинээр эхлүүлхээс өөр аргагүй болсон.
МАХН ын Төв хорооны нарийн бичгийн дарга Гэндэнг ерөнхий сайдаар тавижээ.Тэрээр 1933 онд бүр “Бид шашинтай тэмцэхгүй “ гэж албан ёсоор мэдэгдэв .Бослогын дуулианаар үймэрчихсэн олон түмнээ юун түрүүн тайвшруулах арга хэмжээ авч эхэллээ.”БНМАУ –ын Үндсэн хуульд шашныг бишрэх явдал ард олны сайн дурын хэрэг “ хэмээн заасныг сахих ёстой гэж заажээ.лам нарыг албадбн хар болгохыг зогсоож ,албадангаар хар бологсод хүсвэл эргэж лам болохыг зөвшөөрсөн чинь ердөө 1 жилийн дотор 27 мянга гаруй хүн дахын лам болжээ .1932 онд татварын шинэ хуулиар сүм хийлийн бурхан тахилаас нь татвар авдагыг болиулж зөвхөн малыг нь тоолдог болжээ.шинэ эргэлтийн бодлогын үед Молголд хийд 1 ,сүм 3 ,жас 27 г шинээр байгуулсан байна .1928-1932 болсон зүүнтнйи түйвээнээс орчмын олон ард түмэн дүрвэн зугтаасныг эргүүлж олж ирэх ажил зохиолоо.Зөвхөн Ховд аймагт 2000 гаруй ,Алтайд 150 өрх айлыг хэлийн цаанаас эргүүлж авчиржээ. Эргэж ирэгсдийг хариуцлагад татахгүй хэмээн амлаж мал хөрөнгийг нь саадгүй оруулсан төдийгүй бэлчээр ус сайта й газар олгож ,зээллэг өгөн ,нэг жил татвараас чөлөөлжээ.Малчидад хвийн худалдааг чөлөөтэй хийхийг зөвшөөрснөөр хэдэн жилийн турш үргэлжилсэн бараа таваарын гачигдал нэлээд засарчээ.1932 онд хэд хэдэн цэгт баригдсан Улаанбаатрын цахилгаан станц .Хатгалын ноос угаах фабрик ,,Аж үйлдвэрийн капинат зэрэг нь 1934 онд ашиглалтанд оржээ.
1936.3.12-нд Монгол Зөвлөлтийн харилцаа туслалцах протокол байгуулагдсан.
Манжуурийн бага хурал 1936.10.25-нд эхэлж 20 орчим хуралдсаны дараа 12.20-нд амжилтгүй дууссан. Ингэж Манжуурийн бага хурал 3 удаа мухардсан нь 1936 эцсээр Зөвлөлт Японы харилцаа хурцадсантай холбоотой. Япон Германы хооронд 1936.11.25-нд Коминтерний эсрэг пакт байгуулсан. Энэ пакт байгуулагдахаас жилийн өмнө Берлин Токио хооронд хэлэлцээ үгдаж байгааг Зөвлөлтийнхөн Берлинд дахь Японы цэргийн аташе Ошимагаас Токиогийн жанжин штабдаа явуулсан нууц кодтой цахилгааныг тайлж уншсанаар мэдэж цаашид Москва нарийн ажиглаж гэрээ байгуулах нь тодорхой болоход Японы эсрэг сөрөг Бүх арга хэмжээг авч эхэлсэн. Тухайлбал, Японтой загас агнуурын гэрээ байгуулах гэж байснаа цуцалсан.
Коминтерний эсрэг пактын нэг зорилго нь Гадаад Монгол болон Хятад дахь Зөвлөлтийн нөлөөг сулруулах, тэнд улааны суртал ухуулгатай тэмцэж байсан.
1936.10.28-нд БНМАУ-ын Ерөнхий сайд Амар, Мэнд, Дэндүү нар ЗХУ-д ирж Сталин,Молотов, Ворошилов нартай уулзсан:
1. Дотацийг нэмэгдүүлэх (цэргийн салбарт)
2. Улаанбаатар-Хараа-н 170 км зам тавих
3. Цагаан нуур-Ташаантийн 22 км зам засах
4. УБ Хяктын хооронд тээвэр хийх 100 машин нэмж авах.
5. УБ-н цахилгаан станцид 2500 КВ-и хөдөлгүүр
6. УБ-Налайх 40 км төмөр зам.
7. Эрүүл мэнд, алт хайгуул болон ШУА-н экпедицийг тус тус илрөөлэх зэрэг хүсэлтийг бичгээр болон амаар тавьсан.
Хариуд нь 10 сая төгрөг зам тавихад 30 жилийн хугацаатай хүүгүй зээл, 100 машины хувьд 3 хувийн хүүтэй зээл олгосон.
1937.8.21-нд ЗХУ Нанкиний Засгийн газрын хооронд харилцан үл довтлох гэрээ байгуулсан явдал Японд 1936 оны Зөвлөлт Монголын гэрээгэээс хойш 2 дах том цохилт болсон.
Японы арми 1937.8 сард Датун, 9 сард Жанж хүүг эзэлж мөн Адаг Дулааны явдал зэргээс үүдэн ЗХУ томоохон анги бэлтгэл илгээхийг 8.13-нд гаргасан.
«БНМАУ-г булаан эзлэх Японы төлөвлөгөө» гэсэнийг шалтаг болгон 8.24-оос эхэлж 30000 орчим хүнтэй 17-р армийг Монголд оруулсан.
1939.5.14-нд Литвиновийн оронд ГХАК болсон Молотов. Москва дахь Японы Элчин сайд Того Шигэнори-г урьж уулзан 5.11-12-нд Япон Манжийн цэрэг БНМАУ-н хилийг зөрчиж Номон Хааны бүрд овоо болон Дунгар овооний районд дайрсан гэдгийг хэлсэн.
Зөвлөлтийн гадаад бодлогод 1939.4-5 сард өөрчлөлт гарсан.
1938.9 сарын Мюнхений бага хурал түүнчлэн нацист Герман 1939.3 сард Чехословакийг эзэлсэн нь Европт «хамтын аюулгүй байдал» тогтоох гэсэн бодлогоо (Зөвлөлт, Герман – Сталин Риббентроп харилцан үл довтлох гэрээ зөрчигдсөн) хянан засварлах Европт Германтай байлдах хугацааг түр боловч хойшлуулж цаг хожих бодлого баримталсан.
Халх голд гал зогсоох Молотов Того нарын хэлэлцээгээр 9.16-ны өглөөний 3 цагт хамтарсан мэдэгдэл гаргасан:
Япон-Монгол, Зөвлөлт-Монгол цэргийн байлдааны үйл ажиллагааг Москвагийн цагаар 9.16-ны өглөөний 2 цагаас зогсоох 2 тал байрлалаа Москвагийн цагаар 9.15-ны өдрийн 13 цагийн байдлаар хадгалан үлдэхээр тогтосон.Дөрвөн талын хил тогтоох хэлэлцээгээр энэ асуудал шийдэгдсэн.