International Literacy Day-Олон улсын бичиг үсгийн өдөр
2011-09-09,10:32
1965 оны 11-р сарын 17-ны өдрөөс ЮНЕСКО-оос "9-р сарын 8"-ны өдрийг "Олон улсын бичиг үсгийн өдөр" болгон тунхагласан бөгөөд хамгийн анх 1966 онд энэхүү өдрийг баярын өдөр болгон тэмдэглэсэн байна. Сүүлийн үеийн тоо баримтаас харахад (2009), 793 сая насанд хүрсэн хүмүүс бичиг үсгийн суурь мэдлэггүй байгаагаас охид, эмэгтэйчүүд ихэнх хувийг эзэлж байна. Мөн бага сургуульд орох насны нийт 67 сая хүүхэд сургуульд ороогүй, дунд сургуульд орох насны 72 сая хүүхдийн суралцах эрх боогдмол байгаа байдал зэрэг нь бичиг үсэг тайлагдаагүй хүмүүсийн нэг шинэ үеийг бий болгох эрсдэл үүсч байна. Хүлээн зөвшөөрч үл болох энэхүү нөхцөл байдал нь ядуурлыг бууруулах, хүний хөгжлийг дэмжих бид бүхний чармайлтанд сөргөөр нөлөөлсөөр байна. Цаашлаад энэ нь хүний эрх, эрх чөлөөний зөрчил, энх тайван, аюулгүй байдалд учирч буй аюул юм. Бичиг үсэг бол хөгжил дэвшлийг хурдасгагч, энх тайвныг хамгаалагч хүч мөн.
2007-2008 оны дэлхийн бичиг үсгийн үзүүлэлт: