ХБНГУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
1-р газар:Төв газар
Уг газар нь Organisationsberatung, боловсон хүчин, сургалт, олон улсын дипломатын сургалт, төсөв, мэдээллийн техник, эрүүл мэндийн алба, хэлний алба, улс төрийн архив, номын сан зэргийг өөртөө багтаадаг.
2-р газар: Улс төрийн газарЭнэхүү газар нь Европын холбооны гадаад болон аюулгүй байдлын нэгдсэн бодлого, Европын аюулгүй байдал ба батлан хамгаалахын бодлого,НАТО ба Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, АНУ ба Канад, ОХУ, Төв Европ, Зүүн ба Зүүн өмнөд Европ, Турк, Норвеги, Исланд, Швейцарь, Лихтенштейн болон Европын зөвлөлтэй харилцах асуудлыг хариуцдаг байна.
2A-р газар: Зэвсэг хураах ба зэвсэглэлийн хяналтын газарҮй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх, цөмийн туршилтыг хориглох болон цөмийн зэвсгийг хураах, цөмийн зэвсэггүй бүс, ердийн зэвсэглэлийн хяналт, газрын мина, Химийн зэвсгийг хориглох конвенци, Биологийн зэвсгийг хориглох конвенци зэрэг асуудлыг хариуцна.
3-р газар: Улс төрийн газар
Ойрхи Дорнод, Африк, Латин Америк, Ази тив болон ардчиллыг хөхиүлэн дэмжих, сонгуульд ажиглалт хийх зэрэг асуудлыг хариуцна.
E газар: Европын газарХолбооны бусад яамдтай харилцан зөвшилцсөний үндсэн дээр Европын холбооны талаар засгийн газраас баримтлах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх, ЕХ-ны өргөжилт, цаашдын хандлага, ЕХ-ны гадаад харилцаа болон гишүүн орнуудтай харилцах хоёр талын харилцаа зэрэг асуудлыг хариуцан ажилладаг.
VN газар: НҮБ ба глобаль асуудлын газар
Хямралаас урьдчилан сэргийлэх, энх тайвныг сахин хамгаалах, ядууралтай тэмцэх, хүний эрхийг хамгаалах, олон улсын терроризм болон гэмт хэрэгтэй тэмцэх, гадаад улс оронд хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг НҮБ-тай хамтран ажиллах асуудал зэрэг нь тус газрын гол үүрэг юм.
4-р газар: Эдийн засаг, тогтвортой хөгжлийн газар
ХБНГУ-ын ГХЯ-ны нэгэн чухал үүрэг зорилт бол тус улсын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал билээ. Тиймээс ч, уг газар эрдэм шинжилгээ, эрчим хүчний бодлого, агаарын ба сансрын нислэг, байгаль орчныг хамгаалах, харилцаа холбооны технологи, тээврийн болон аялал жуулчлалын бодлого зэргийг хариуцан ажилладаг байна.
5-р газар: Эрх зүйн газар
Гадаадад хүнд байдалд орсон Германы иргэдэд тусладцаа үзүүлэх, ЭСЯ-д болоод ерөнхий консулын газруудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, гадаадын иргэд ба оргонол хүсэгчдийн эрх зүйн асуудал, олон улсын шүүх болон олон улсын эрх зүйн (Антарктид, далайн эрх зүй, агаарын ба сансрын эрх зүй гэх мэт) зэрэг асуудлыг хариуцна.
6-р газар: Гадаад соёл, боловсролын бодлогын газарХолбогдох байгууллага, түншүүдтэй хамтран гадаад соёл ба боловсролын бодлогыг боловсруулан хэрэгжүүлж, уялдуулан зохицуулах нь тус газрын үүрэг юм. Ялангуяа, Европ тивийн болон бусад дэлхийн бусад оронд герман хэлийг түгээн дэлгэрүүлэх, исламын шашинтай харилцан ойлголцлыг хөхиүлэн дэмжих зэрэгт ихээхэн анхаарал хандуулдаг.
K газар: Харилцаа холбоо, олон нийттэй харилцах ба хэвлэл мэдээллийн газарӨөрийн орныг эдийн засгийн томоохон түнш, баялаг өв уламжлал бүхий соёлын эх орон төдийгүй орчин үеийн боловсрол, судалгаа шинжилгээний төв гэдгийг сурталчлан таниулах, тус улсын гадаад болон дотоод бодлогын талаар мэдээлэл түгээх нь ХБНГУ-ын бүх ЭСЯ, ЕКГ-ын олон нийтийн дипломат ажиллагааны хамгийн чухал үүрэг юм. К газрын хувьд тэрхүү үүргийг хэрэгжүүлэхэд тал бүрийн туслалцаа үзүүлж, үйл ажиллагааг нь удирдагн зохицуулна.
7-р газар: Ёслолын газарУг газар нь ХБНГУ-ын Ерөнхийлөгч, Холбооны канцлер, Гадаад хэргийн сайдын гадаад улс гүрэнд хийх айлчлал, олон улсын хурал зөвлөгөөнд оролцох, гадаадын өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдийн тус улсад хийх айлчлал зэргийн ёслол хүндэтгэлийн асуудлыг хариуцан ажилладаг[1].
Гадаад яамыг нэг талаараа далд тагнуулын газар гэдэг юм байна лээшд