БИСМАРК БА ГЕРМАНЫ НЭГДЭЛ
Прусс анх 1850 онд Германы холбоо байгуулах гэж байсан боловч Австри Прусст дайн зарлана гэж сүрдүүлснээр талаар болсон юм. Гэвч 1850-60 онд Германчуудын дунд Австритай ч бай үгүй ч бай нэгдэх хүсэл эрмэлзэл ихсэх болов. Энэ нь хэсэг хүмүүсийн хүсэл зориг бус нийгмийн шинж чанартай байсан байна. үүнийг Пруссийн дипломатч Отто фон Бисмарк хэрэгжүүлсэн юм.
1862 онд Пруссийн хаан 1-р Вилхелм Бисмаркийг Канцлер болгох саналтай байв. Бисмарк нь Германы газрын эздийн дээд давхрага болох Юнкерээс гаралтай хүн бөгөөд парламентын ардчилалыг үздэггүй, дээдсийн давхрагын хаант засаглалыг байлгахыг хүсдэг хүн байв. Бисмарк цэргийн салбарт өөрчлөлт хийх, цэргийн зөвлөхийн санхүүжилтийг нэмэх асуудлыг парламент батлахын эсрэг байсан ч гэсэн Бисмаркийг сонгохын эсрэг байсан ч гэсэн Германы хаан Бисмаркийг хүчээр канцлер болгосон юм. Хэдийгээр Бисмаркийн төсвийг парламент баталж өгөхгүй байдаг байсан ч Бисмарк өөрөө 1862-1866 онд парламентын аливаа шийдвэргүйгээр засаглах чадвар бүхий удирдагч байв.
Бисмарк Австрийн эсрэг үзэлтэй байсан учир нь Прусс, Австрийн аль аль нь Германд давамгайлахыг эрмэлзэж байсан юм. Прусс, Австри хоёрын аль нь нэгдсэн Германыг удирдахыг шийдвэрлэх энэ үед Австри зарим нутгаа Италид алдаж, мөн 1860 онд Германы гадна ямар ч холбоотон улсгүй болсон байсан нь Австрийг Пруссийн өмнө сулрахад хүргэсэн байна. үүнийг гярхай ажигласан Бисмарк 1866 онд Австрийг Прусийн эсрэг дайн зарлахад турхирав. Хэний ч тооцоолж байгаагүйгээр энэхүү дайн 7-хон долоо хоног үргэлжилсэн байна. Бисмаркийн энэ дайн Австри болон түүний холбоотон гэх Өмнөд Германы жижиг улсуудыг нөлөөндөө оруулахад оршиж байв. Бисмаркийн энэхүү дайн удаан үргэлжилсэнгүй учир нь Австри дараа холбоотны хувиар Прусст хэрэг болох байсан учраас найрамдахыг санал болгосон байна. Гэвч Германы эсэргүүцэж байсан бусад нутгуудыг нэгтгэхдээ тэрээр хүч хэрэглэж “төмөр ба цусаар” Хановер, Шлесвиг-Холштайн, Франкфурт зэргийг эзлэн авав. Хуучны Германы Холбооны суурин дээр Умард Германы Холбоо байгуулагдаж улмаар парламент болон өөрийн үндсэн хуультай болов. Австри улсыг Германы бүрэлдэхүүнд оруулаагүй. Холбоонд ороогүй Өмнөд Германы улсууд болох Бадэн, Вюрттэмбэрг, Бавар Пурссийн цэргийн холбоотнууд болов. Бисмарк цэргийн болон улс төрийн гарамгай амжилт гаргасан юм. Германы том улсуудын аль нь ч Пруссийн дайн, түүний Умард Германы Холбоог дэмжихгүй байв. Бисмаркаар удирдуулсан Умард Германы Холбоог германы түүхэнд өөрөөр гурав дахь эзэнт улс гэдэг.
1870 онд Бисмарк Франц руу дайрав. үүнийг түүхэнд Франк-Пруссийн дайн гэдэг. үүний гол шалтаг нь хуучин Гэгээн Ромын эзэнт улсын бүрэлдэхүүнд байсан, 17-р зуунд Францчууд эзлэн авсан Эльзас, Лорраныг буцааж авахад байв. Энэхүү зорилгыг Өмнөд Германы бусад улсууд ч гэсэн дуртай дэмжиж байсан. Тэдний хувьд Франц эртний дайсан мэтээр харагдаж байсан юм. 1870 онд Бисмарк Францын цэргүүдийг ялсан нь Өмнөд Германы улсуудад үндэсний үзлийг нь сэргээж тэд Германы Холбоонд сайн дураараа нэгдэцгээсэн юм. Дайн дуусахаас нэг сарын өмнө буюу 1871 оны 3-р сард Прусс Францтай энхийн гэрээ байгуулж үүний дараа Герман нэгдэн Германы эзэнт улсыг Пруссийн хааны удирдлаган дор байгуулав. Версалийн толин танхимд Пруссийн хаан 1-р Вилхельмийг эзэн хаанаар өргөмжлөв.
Германы эзэнт улс
Германы эзэнт улсыг бүр 800 онд Чарлеманы байгуулж байсан 1-р Райхаас ялгахын тулд 2-р Райх гэж нэрлэх болсон. Энэхүү эзэнт улс нь хоёр зүйл дээр тулгуурлаж байсан. 1/ хуучин шигээ Германы жижиг улсуудын удирдагч нар Пруссийн хааныг бүх Германы Кайзер хэмээн хүлээн зөвшөөрөх, 2/ Германы нийгэм нэг хүний хүчтэй хаант засаглалтай байж, ард түмнээс сонгогддог Райхстагийн гишүүд ёс төдий болсон байв. Улмаар парламентад сонгогдсон хүмүүс Кайзерийг хязгаарлагдмал хүрээнд хянах боломжтой болов.
Пруссийн уламжилалт засаглалын дагуу Кайзер өөрийн шууд удирдлаганд байдаг засгийн газрын гишүүдээр гадаад болон цэргийн бодлогыг шууд хэрэгжүүлж явуулах эрхтэй байв. Парламентыг канцлер толгойлж байсан ба Кайзер түүнийг шууд томилж дуртай цагтаа огцруулах эрхтэй байв. Бундесрат нь Германы жижиг улсуудын удирдагчдаас бүрдэж байсан хэдий ч тэдний 1/3-ийг Пруссийн германчууд эзэлж байв. Райхстаг засгийн газрын хуулийн төслийг хянадаг байв.
Ваймарын улс 1918-33
Дэлхийн 1-р дайн дуусаж, 1918 оны 11-р сарын 9-нд Ваймарын улсыг тунхаглав. Дараа онд Үндэсний Ассамблей Фридрих Эрбэртийг анхны ерөнхийлөгчөөр сонгов. 1919 оны дунд үед Гётегийн амьдарч байсан жижиг хот Ваймарт шинэ улсын үндсэн хуулийг баталснаар Ваймарын үндсэн хууль гэсэн нэрийг авав. Шинэ Үндсэн Хуулийн дагуу Холбооны улс 19 муж улстайгаар байгуулагдав. Энэ улс бүтэц нь ерөнхийлөгчийн болон парламентын холимог тогтолцоотой байв. Ерөнхийлөгчийг 7 жилд нэг удаа ард түмнээс шууд сонгогдож, огцроод дахин сонгогдож болдог байв. Ерөнхийлөгч канцлерийг томилж мөн канцлераас санал болгосон сайдуудыг томилдог. Иймээс Ваймарын Герман нь ардчилсан парламентын тогтолцоотой байсан юм. Гэхдээ ерөнхийлөгч засгийн газар болон Райхстагийг тараах, хуулинд хориг тавих эрхтэй байв. Гэхдээ үндсэн хуулийн 48-р зүйлд онцгой нөхцөлд гэдгээр Ерөнхийлөгч парламентын шийдвэргүйгээр бие даан засаглах эрхийг засгийн газарт олгох эрхтэй гэж заасан байдаг.
3-р Райх Хүчний төвлөрөл
Гитлер Ваймарын улсыг дарангуйлал болгон хувиргасан. Үндэсний Социалистуудын хөдөлгөөн нэг сарын дотор өрнөсөн ба үүндээ хууль, итгэл, хүчирхийллийг хослуулан хэрэглэсэн байгаа юм. Намууд парламентад олонхи болж чадаагүй байсан учраас Хинденбург 1933 оны 3-р сарын 5-нд Райхстагийг татан буулгах шийдвэр гаргаж байв. Улмаар шинэ сонгууль явуулахаар болсонд сонгуулийн өмнөх өдөр Райхстагийг шатаасан ба Нацистууд Коммунистуудыг шатаасан хэмээн буруутгаж байв. 2-р сарын 28-нд Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 48-р зүйлийг баримтлан Нацистуудад сөрөг хүчнийг нугачин дарах эрхийг олгов. үүний дагуу SA-ийн бүлэг Социалист болон Коммунистуудыг нугачин дарж байв.
3-р сарын 5-нд болсон сонгууль Дэлхийн 2-р дайн дуусах хүртэл Германы хувьд сүүлийн сонгууль болов. Сонгуульд Герман Үндэсний Социалист нам 43.9%-ийн санал авсан. Гэсэн хэдий ч Гитлер Райхстагт улс төрийн эвсэл байгуулах Enabling Act-ийг нийт гишүүдийн 2/3-ийн санал авбал хэрэгжих үндэстэй байсан ба энэхүү тогтоол нь Гитлерт парламентын аливаа шийдвэрийг үл харгалзан 4 жил засаглах эрхтэй болох ёстой байв. 3-р сарын 23-нд уг тогтоолыг Төвийн нам болон бусад намын дэмжлэгтэйгээр батлав. Энэ үед социалистууд болон коммунистуудыг санал өгүүлэхгүй байх арга хэмжээ авсан байна.
Гитлер уг тогтоолыг хэрэгжүүлснээр Gleichschaltung /synchronization/ буюу бүх байгууллага, институцийг Нацистуудын хяналтанд оруулсан байна. Юуны өмнө Зүүний чиглэлийн намуудыг хариглож, 1933 оны 7-р сард Герман нэг намын тогтолцоотой болохоо зарласан байна. Иргэний болон шүүх институцуудыг зүүн үзэл баримтлалтай болон еврей хүмүүсээс ангижруулав. Засаг захиргааны нэгжүүд Нацистуудын бүтцийн нэг хэсэг болсон. Үйлдвэрчний эвлэлийг татан буулгаж Нацист байгууллага болгов. Тэр ч байтугай 1934 оны 6-р сард Нацистууд өөрсдийн үнэнч бүлэг болох SA-г нэг шөнийн дотор хүйс тэмтэрсэн. үүний оронд Германы зэвсэгт хүчнийг байгуулж цэргүүдийг өөрт нь үнэнч байх тангараг өргүүлж байв.
Дайн дараах эзэрхийлэл ба Германыг хэсэг болгон хуваасан нь
1945 оны 5-р сарын 8-нд Филд Маршал Вилхельм Кайтел Германы зэвсэгт хүчнийг /Wehrmacht/ төлөөлж Берлин хотноо үг дуугүй бууж өгөхөө илтгэн гарын үсэг зурснаар Дэлхийн 2-р дайн дуусгавар болов. Үүний дараа Герман түүхэндээ байгаагүй явдалтай учирсан нь Германы нутаг дэвсгэр тэр чигээрээ гадны зэвсэгт хүчинд эзлэгдэж зүүн талаас их хэмжээний хүмүүс төв рүү бөөгнөрөн ирж орон гэргүй, өлсгөлөн хүмүүсээр дүүрсэн байна.
Баруун Герман ба Үндэстнүүдийн Нийгэмлэг
Дэлхийн 2-р дайн дууссаны дараа Герман тусгаар тогтнолоо алдаж гадны цэргүүдэд эзлэгдэв. Энэ үед Германы эрх баригчидад улс орноо сэргээн босгох төдийгүй олон улсын тавцанд унасан нэр хүндээ дахин сэргээх амаргүй даваатай тулгарч байв.
Баруун Германыг дайны дараах 10 жилд удирдсан хүн бол Конрад Адэнауэр байв. Түүнд эх орноо сэргээн босгох, олон улсад унасан нэр хүндээ дахин сэргээх хүнд үүрэг ногдож байв. Түүний гол бодлого нь хүчтэй Баруун Германыг байгуулж, барууны нийгмийн ардчилсан парламентын тогтолцоог сонгон явуулж эхлэв. Парламентын Зөвлөлийг Ерөнхийлөн удирдагчийн хувьд Адэнауэр 1949 оны Үндсэн Хуулийг батлахад гол үүрэг гүйцэтгэж байсан.
Адэнауэрийн гол зорилгын нэг нь улсын тусгаар тогтнолыг сэргээхэд оршиж байв. Хэдийгээр Үндсэн хууль ХБНГУ-д хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалыг явуулах эрхтэй байсан ч тодорхой шийдвэрүүдийг их гүрнүүд гаргах эрх хэвээр байв.
Улбрихтын үе 1949-71
1953 оны 3 сард Зөвлөлтийн удирдагч Сталин нас барав. Зүүн Германы удирдагчаар Вальтер Улбрихт сонгогдов. Тэрээр ЗХУ-ын төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн бодлогыг мөрдөж байсан ба энэхүү бодлого нь хол яваагүй юм.
Берлины ханыг нурааж, хоёр Герман нэгдсэн нь
1989 оны 11-р сарын 9-нд 28 жил Германыг тусгаарлаж байсан Берлины ханыг нураасан. 11-р сарын 13-нд Ханс Модров БНАГАУ-ын ерөнхий сайдаар томилогдсон. үүний дараа Канцлер Хэлмут Кол Германыг алхам алхамаар нэгтгэх тухай 10 зүйл бүхий төлөвлөгөөг 11-р сарын 28-нд Бундестагт танилцуулсан ба 12-р сарын 3-нд Зүүн Германы улс төрийн товчоо огцорсноор 7-нд улс төрийн товчоо, Зүүн Германы бусад сөрөг хүчний хооронд яриа хэлэлцээ явагдаж 12-р сарын 22-нд Бранденбургийн хаалгыг бүр мөсөн нээв.
1990 оны 3-р сарын 18-нд сонгууль явуулж, 4-р сарын 12-нд Христын ардчилсан намаас шинэ ерөнхий сайдыг томилов.
Германы нэгдлийн урьдал нөхцөл нь 2 харьцах нь 4 хэлэлцээрийн ширээнд хоёр Герман болон 4 ялагч гүрнүүдийн засгийн газрын төлөөлөгчид оролцов. Ингээд 9-р сарын 12-нд 2+4 гэрээг батлан гаргав. Энэхүү хэлэлцээрээр Германы зүүн хил, зэвсэгт хүчнийг бэхжүүлэх, холбоотны цэргүүдийг Германы нутгаас гаргахаар болов. 2-р сард Канцлер Коль Москвад айлчилах үедээ Зөвлөлтийн удирдагч Горбачёвтой уулзаж Германыг дахин нэгтгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. 7-р сарын 16-нд болсон Горбачёв, Коль нарын уулзалтаар Зөвлөлтийн ерөнхийлөгч нэгдсэн Герман улсыг НАТО-д элсүүлэх түүний бүрэн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөр болов. 7-р сарын 1-нд Баруун, Зүүн Герман нэгдэх гол суурь нь хоёр улсын төлбөр тооцоо, эдийн засгийн болон нийгмийн харилцан холбоо байсан ба 5-р сард байгуулсан хоёр Германы хоорондын гэрээний үндсэн дээр Нэгдсэн Герман буй болов. Хэдийгээр барууны тал Зүүн Германы санхүүгийн асуудлаас болгоомжилж байсан бол 40 жилийн туршийн санхүүгийн сүйрсэн байдлыг урьдчилан харж чадаагүй байсан ба энэ байдал дөнгөж 1990 онд л илэрсэн байна. Баруун Германаас Зүүн Германд 115 тэрбум дойч маркийг эхний ээлжинд оруулж Зүүн Германыг сэргээн босгох үйл ажиллагааг эхлэв. Улс төрийн, эдийн засгийн нөхцөл байдал нь хоёр Германыг нэгдэх асуудлыг түргэвчилэх шаардлагыг бий болгож байв. үлмаар 1990 оны 10-р сарын 3-нд Герман улс бүрэн нэгдэв. ХБНГУ-ын анхны нэгдсэн сонгуулийн өмнө Канцлер Коль АНУ болон Зөвлөлтийн Горбачёв нарт талархаснаа илэрхийлэв.