ХЯТАДЫН ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧ
Хятадын эх газарт ашиглалтанд орсон 12 цөмийн эрчим хүчний ректор, баригдаж дуусаагүй 24, мөн удахгүй баригдаж эхлэх олон ректор бий.
2020 гэхэд 80 GWe, 2030 гэхэд 200GWe, 2050 гэхэд 400GWe болж цөмийн хүчин чадал нь нэмэгдэх дэлхийн томоохон ректорууд төлөвлөгдөж байна.
Хятад улс бусад түлшний үйлдвэрлэлийн зэрэгцээ ректорын загвар, байгууламжийн хувьд маш хурдацтай өсөж байна.
Хятад улсын ихэнх эх газарт цахилгааныг чулуужсан түлшээр үйлдвэрлэдэг |2006 онд 80 % -г нүүрснээс, 2% -г тосноос, 1% -г хийнээс харин 15%-г усны эрчим хүчнээс гаргажээ|. Уснаас эрчим хүч гаргаж авах Гурван хавцлын 18.2 GWe, Шар Мөрний 15.8 GWe гэсэн 2 томоохон төслийг саяхан хэрэгжүүлжээ. Эрчим хүчний дутагдалтай байдлаас шалтгаалсан эрэлт өсөхөд, үүнийг дагаад чулуужсан түлшнээс эрчим хүч гаргаж авахад агаар маш ихээр бохирдоход хүрсэн байна. Агаарын бохирдлын улмаас бий болсон эдийн засгийн уналт ДНБ-ий 6%-д хүрсэн байна гэж Дэлхийн банк тодорхойлжээ. 2009 онд эрчим хүчний хангамжийн дутмаг байдал төвийн аймгуудад ялангуяа Хубей аймагт хамгийн хүнд байдалд байсан бөгөөд 12-р сард Төв Хятадын Цахилгаан Түгээх Сүлжээ компани хамгийн өндөр ачаалал нь 94.6 GW хүрсэн гэж мэдээлжээ.
Дотоодын цахилгаан үйлдвэрлэл 2009 онд 3643 тэр бум kWh байсан нь 2008 онд 3,450kWh байснаас 6.0%-иар их буюу 2007 оныхтой харьцуулахад 5.8%-иар их (3.260 kWh) байсан бөгөөд 2010 онд 3,810 kWh болгож өсгөнө гэсэн найдлага тавьж байгаа юм байна. Суурилуулсан хүчдэл 2009 оны эцэст 874 Gwe хүрсэн нь өмнөх оны 793 GWe-д харьцуулахад 10.2%-д хүрсэн бөгөөд үүний урьд он буюу 2007 онд 713 GWe байсан нь 11% хүртэл өссөн байна. Хүчдэлийн өсөлт
2020 онд 1600 GWe хүртэл буурах төлөвтэй байна. 2007 оны эцэст усны хүчдэл 145 GWe, чулуужсан хүчдэл 554 GWe, цөмийн хүчдэл 9 GWe, салхины хүчдэл 4 GWe нийт хүчдэл 713 GWe байсан гэж мэдээлжээ. 2008 онд усны хүчдэл 20.1 GWe, шатсан нүүрсний хүчдэл 65.8 GWe, салхины хүчдэл 4.7 GWe байсан байна.
Эдгээр хүчдэлийн өсөлтийг харуулсан үзүүлэлтүүд нь нүүрс шатаах үр ашиггүй жижиг үйлдвэрлэлийг халах талаар илүү тодорхой харуулж байна: тухайлбал, эдгээрийн 26 GWe нь 2009 онд хасагдсан, 2006 онд 60 GWe хасагдсан нь жил тутмын нүүрсний хэрэглээ 69 сая тонноор, нүүрс хүчлийн хийн ялгаруулалт 139 Mt-ээр багассан байна.
Төв Хятадын Цахилгаан Түгээх Сүлжээ компанийн үйл ажиллагаа хурдацтайгаар өсөж, хэт ягаан туяаны хүчдэлийг ашиглах болсон (1000 kV AC болон 800 kV DC). 2020 он гэхэд хэт ягаан туяаны хүчдэл |ХЯТХ| 300 GW хүрнэ гэж үзэж байгаа бөгөөд үүний усны хүч 78 GW эзэлж, хойд зүгээс гаргах салхины эрчим хүч илүү нэмэгдэнэ гэж үзэж байна. 2020 он гэхэд салхинаас гаргадаг хүчдэл 100 GWe-д хүрнэ гэж төлөвлөж байна. 2009 оны эцсээр Хятад улс 600 тэр бум долларыг эрчим хүчинд зарцуулахаар төлөвлөжээ.
Томоохон цахилгаан үйлдвэрлэгчдийн дунд Хуанэн Эрчим хүчний компани 2009 онд орон нутгийн үйлдвэрлэлээс 203.5 тэр бум kWh цахилгаан үйлдвэрлэсэн нь 2008 оныхоос 10.2%-иар өссөн байна. Мөн энэ онд Датан Эрчим хүчний компани 141.9 тэр бум kWh цахилгаан үйлдвэрлэсэн нь 2008 оныхоос 12%-иар өссөн, Хуадиан Эрчим хүчний компани 107.5 тэр бум kWh цахилгаан үйлдвэрлэсэн нь 2008 оныхоос 6.75%-иар, CPI Хөгжил компани 43.9 тэр бум kWh цахилгаан үйлдвэрлэсэн нь 2008 оныхоос 2.0%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Нүүрс эрчим хүчний үндсэн эх сурвалж байхад, хойд болон баруун хойд зүгт байрших ихэнх нөөц томоохон зохион байгуулалтын асуудал болоод байна- үүнд тус улсын төмөр замын үйл ажиллагааны бараг хагас нь нүүрсний тээвэрлэлтэнд ашиглагдаж байна. Нүүрс шатааж цахилгаан үүсгэснээр тус улсын агаарын бохирдлын ихэнх хувийг эзэлж байгаа нь цөмийн эрчим хүчийг нэмэгдүүлэх хэрэгтэй юм байна гэсэн гол шалтгаан болж байна. Хятад улс нүүрс хүчлийн хий ялгаруулалтаараа дэлхийд тэргүүлэх АНУ-тай эн зэрэгцэж байна. АНУ-ын Эрчим Хүчний Мэдээллийн Байгууллага Хятад улс нүүрснээс гарах хийн ялгаруулалтаараа жил тутамд 2.7%-иар өснө, 2006 онд 4.9 тэр бум тонноос 2030 он гэхэд 9.3 тэр бум тонн болтол өсөх нь дэлхий ниитээр авч үзвэл 52% болж өснө гэсэн урьдчилсан таамаглал дэвшүүлж байна.
Хятадын нүүрс хүчлийн хийн ялгаруулалт 2006 онд 6.2 тэр бум тонн байснаас 2030 онд 11.7 тэр бум болж жил тутам 2.8%-иар өснө гэсэн тооцоо гарчээ. ( нийт дэлхий нийтэд 28% болж өснө).Үүнийг АНУ-тай харьцуулахад, АНУ-ын нүүрс хүчлийн хийн ялгаруулалт 2006 онд 5.9 тэр бум тонн байснаас 2030 онд 7.7 тэр бум тонн болж жил тутам 0.3%-иар өснө гэсэн судалгаа гарчээ.
Нүүрснээс цахилгаан үүсгэх үйлдвэрлэлийг халахад цөмийн эрчим хүч чухал үүрэгтэй. Салхи болон уснаас цахилгаан үүсгэхээс гадна цөмийн энергийн цахилгаан үүсгүүрийг нь төвийн хэсгүүдэд үйлдвэрлэх нь зөв юм. Цөмийн эрчим хүчийг гаргаж авах асуудал 1970 онд тавигдсан бөгөөд одоогоор хурдацтай хөгжиж байна. Франц, Канад болон Оросоос технологийг зөөж байгаа бөгөөд Францын технологи дээр суурилж байна. Хамгийн том тоног төхөөрөмж АНУ болон Францаас тээвэрлэгдсэн. Ойрын ирээдүйд Westinghouse AP1000 технологийг үндсэн хэрэгсэл болгож байна.
Засгийн газар 2020 гэхэд цөмийн энергийн хүчдэл үүсгүүрийг нэмэлт 18 GWe хүчдэлтэйгээр 40 GWe болгож өсгөнө (төлөвлөгдсөн 1000 GWe тутмаас) гэж төлөвлөжээ. 2008 оны 3-р сард шинээр байгуулагдсан Эрчим Хүчний Төрийн Товчооноос ЭХТТ 2020 онд цөмийн эрчим хүчнээс үйлдвэрлэсэн цахилгаан дор хаяж 5%-д хүрнэ, энэ нь хамгийн багадаа 50 GWe болгох зорилттой гэж мэдээлжээ. 2008 оны 6-р сард Хятадын Цахилгаан Түгээлтийн Зөвлөлөөс 2020 он гэхэд цөмийн эрчим хүчний хүчдэл 60 GWe-д хүрнэ гэж төлөвлөжээ. 2009 оны 7-р сард Төрийн Зөвлөл 2020 оны зорилтыг нэмэлт 18 GWe хүчдэлтэйгээр 86 GWe-д хүргэнэ гэж мэдээлжээ. 2007 оны 5-р сард Үндэсний Хөгжлийн болон Шинэчлэлийн Комисс 2030 онд цөмийн цахилгаан үүсгүүрийн хүчдэл 160 GWe болно гэсэн зорилттой байгааг мэдээлжээ. 2010 оны 4-р сард Хятадын Цөмийн Энергийн Холбоо 2030 онд хүчдэл 200 GWe-д хүрнэ гэж төлөвлөжээ. 2010 оны 6-р сард, цөмийн энергийн хүчдэл 2020 гэхэд 80 GWe, 2030 гэхэд 200 GWe, 2050 гэхэд 400 GWe болж өснө гэж тооцоолжээ.
Хятадын эх газрын цөмийн эрчим хүчний ректорууд.
Эх сурвалж: http://www.world-nuclear.org/info/inf63.html