ҮР НӨЛӨӨ БҮХИЙ БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАХАД АНХААРАХ ЗҮЙЛС
1. Баримтын төрөл
Ялгаатай тал | Бодлогын баримт бичгийн төрлүүд | |
Бодлого судлалын | Бодлогын шинжилгээний | |
Хэрэглэгч/уншигч | Бодлогын бусад мэргэжилтнүүд/ боловсруулагчид | Шийдвэр гаргагчид |
Авч үзсэн асуудал
| Асуудлыг чухалчилсан. Бодлогын асуудлаархи ерөнхий зөвлөмж, мэдээлэл, судалгаа, гарын авлага | Захиалагчийг чиглэсэн: Бодитойгоор хэрэгжихүйц тодорхой бодлогыг төлөвлөх, санал болгох |
Арга зүй
| Гол төлөв анхдагч судалгаа байдаг | Анхдагч судалгааг бараг хэрэглэдэггүй, тодорхой үр дүн/дүн шинжилгээг түшиглэнэ |
Санаа/ үг хэллэг | Мэргэжлийн нэр томъёо, үг хэллэгтэй | Маш тодорхой, энгийн үг хэллэгтэй |
Үгийн тоо
| 20 000 хүртэл үгтэй 40-50 хуудас | Гол төлөв 5 000 илүүгүй үгтэй / 10 хуудаснаас илүүгүй |
Бодлогын шинжилгээний буюу нэгэнт авч хэрэгжүүлж буй бодлогын явцад дүн шинжилгээ хийх, улмаар ололтыг бататгаж, дутагдлыг засч, бэрхшээлийг даван туулах цаашид авч хэрэгжүүлэх бодлогын сонголтыг дэвшүүлэн тавих зорилготой товч тодорхой, энгийн үг хэллэгтэй, шийдвэр гаргагчдад асуудлын мөн чанарыг ойлгуулахад зориулагдсан баримт байна.
2. Ерөнхий үр нөлөө - бодлогын явц байдлыг тодорхой харуулж, голлон дэвшүүлж буй бодлогын сонголтынхоо үндэслэлийг ойлгомжтой, бүрэн дүүрэн гаргасан байх
3. Баримт бичгийн гарчиг: сонирхолтой/ анхаарал татахуйц, товч, гол санааг илтгэсэн, түлхүүр үгүүд орсон байх
4. Баримт бичгийн оновчтой бүтэц: логик дараалал сайтай, бүлэг, зүйлүүдийн нэр оновчтой, хэмжээний хувьд тэнцвэртэй, хэв загварын хувьд уншихад хялбар, цэгцтэй
5. Чамбай удиртгал: асуудлын мөн чанар, баримт бичгийн зорилгыг товч, анхаарал татахуйц томъёолж, уншигч баримт бичгийг бүтнээр нь анхааралтай унших сонирхлыг төрүүлж, шийдвэр гаргагч нарт тодорхой итгэл үнэмшлийг бий болгох
6. Асуудлын тодорхойлолт: бодлогын хэрэгжилтийн өнөөгийн явц, асуудлын тулгамдсан шинж, түүнийг нотлох зураг, тоо баримт, тооцоо судалгаа үндэслэл сайтай байх
7. Бодлогын сонголтууд: дэвшүүлж буй бодлогын сонголт нь асуудлыг шийдэхэд хамгийн оновчтой үр дүнтэй арга болохыг /олон хүчин зүйлсийг тооцсон судалгаанд үндэслэсэн гэдгийг/ харуулах, бодлогын бусад хувилбаруудыг гаргаж, үнэлгээ өгсөн байх
8. Дүгнэлт ба зөвлөмж: Асуудлын мөн чанарыг тодорхой тусгаж, бодитой оновчтой шийдвэрийг гаргах итгэл үнэмшлийг төрүүлэх, утга санаа энгийн ойлгомжтой, амьдрал практикт хэрэгжихүйц, хэлбэрийн хувьд хялбар харагдахуйц, бүхэлдээ баримт бичиг бүрэн гүйцэд болсон сэтгэгдэл төрүүлсэн байх.
Бодлогын баримт бичгийн бүтэц:
- Баримтын нэр
- Гарчгийн агуулга
- Товч дүгнэлт/товчоо/ товч агуулга
- Удиртгал
- Асуудлын тодорхойлолт
- Бодлогын сонголтууд
- Дүгнэлт ба зөвлөмж
- Хавсралт
- Лавлах материал
- Ишлэл зүүлт, нэр томъёоны тайлбар